Өвөрхангайд зүрх нь цээжин дээрээ ил хүүхэд төржээ

2012-11-21 20:26

Саяхан Өвөрхангай аймагт зүрх нь цээжин дээрээ ил, ургийн гаж хөгжилтэй хүүхэд төрлөө. Энэ тухай мэдээллийг эмч нар дэлгэрэнгүй өгөхөөс татгалзаж байгаа ч сүүлийн гурван жилд ургийн гаж хөгжилтэй жирэмслэлтийн 36 тохиолдол илэрчээ.

Дээрх тохиолдлоос 17 ураг амигүй төрсөн нь эхийн жирэмсний хяналтад орох хугацаа алдсантай холбон тайлбарладаг.

Гаж төрөлт ихэсч байгаа шалтгааныг эмч, мэргэжилтнүүд судлан шинжилж байгаа ч сүүлийн үед малын эм тариа нөлөөлснөөс малчин эмэгтэйчүүдэд түлхүү илрэх магадлалтай байгаа юм. Учир нь малд Эвомик тариа тарьсны дараа сүү, махыг нь 30-аас дээш хоногийн дараа хүнсэнд хэрэглэх зөвшөөрөлтэй байдаг. Гэвч малчид тариа тарьсан өдрөөс сүү ууж, сарын дотор махыг нь хүнсэндээ хэрэглэж байгаа нь ургийн гаж хөгжил үүсэхэд шууд нөлөөлж болзошгүй хэмээн үзэ