Нүцгэн биеийг алдаршуулсан бүсгүйчүүд

2012-11-12 15:55

http://factnews.mn/editor_imgs/sar11/413e2390f5eeee0big.jpg

 

 Нүгэл хэмээн маяглаж

Нүдээ таглахгүйгээр

Нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг магтъя

Шалиг завхай шунаг тачаалыг цааш нь түлхэж

Шалдан биеийн тэнгэрлэг сайхныг алдаршуулъя…гэх Р.Чойном гуайн шүлгийг уншигч та санаж буй байх. Тэгвэл олны өмнө нүцгэлсэн Монголын олны танил эрхмүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр. Тэднийг олны өмнө хэрхэн нүцгэлж байсныг уншигч танд сонирхуулъя

.

“Miss World 2006” бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон байсан загвар өмсөгч , мисс Э.Сэлэнгээ бараг нүцгэлэх хоббитой болжээ.Гадаадын цахим хуудаснаа нүцгэн зургаа “Монгол бүсгүй “хэмээн нэрлэж тависан Сэлэнгээ хамгийн сүүлд “үдшийн шивнээ”сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа татуулжээ.

 

 

УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг хайртай хүнтэйгээ хаана ч хамаагүй сексдэж чадна гэж зарлаж байсан удаатай. Уран бүтээл, гоо үзэсгэлэн, эрс шийдэмгий төрхөөрөө олны анхаарлыг үргэлж татдаг жүжигчин бүсгүй мөн л нүцгэн биеэ алдаршуулжээ.

 

 

Дуучин Нара гар утас хэрэглэгчиддээ зориулан гар утсанд суулгах эротик контентийн зураг авахуулсан. Үүнээс хойш сайхан биетэй гэж гайхуулдаг Нарагийн нүцгэн, хагас нүцгэн зургууд хаа сайгүй “тэнэх” болсон билээ.

 

 

Монголын рок поп урлагт өөрийн орон зайгаа аль хэдийнэ эзэлсэн дуучин Ч.Уранхолбоо буюу Ануг хамгийн загварлаг бүсгүйчүүдийн нэг гэхэд маргах хүн үгүй биз. Түүний талаар эерэг, сөрөг олон мэдээлэл гардаг ч тэрбээр аль алинд нь тайлбар няцаалт хийдэггүй. Тэрээр “Үдшийн шивнээ” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулахад нь хүмүүс тийм ч их гайхаагүй. Учир нь энэ нь түүний имиж юм.

 

“Гурван охин” хамтлагийн дуучин Ану “Uptown” сэтгүүлд улаан сарнайн дунд нүцгэн зургаа авахуулж байв.

 

Жүжигчин Анхням бол нүцгэн биеэ нуугаагүй монгол оддын нэг. Тэрээр эрчүүдийн харцыг булааж, эмэгтэйчүүдийн хүндэтгэлийг хүлээж явдаг. Энэ бүсгүй нэртэй цуутай бусдыгаа бодвол “муу” хэл аманд тэр бүр орооцолдоод байдаггүй талтай.

 

 Жүжигчин О.Пүрэвсүрэнгийн эротик зураг олон бий. Тэрбээр ямар ч зураг авахуулсан үргэлж сэтгэл татам байдаг билээ.

 

 

Нэлээд хэдэн жилийн өмнө монгол охидуудыг бүрэн нүцгэнээр монгол гэрт тайчиж буй гэрэл зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдахад хүн бүр л монгол эмэгтэйчүүдийн нэр хүндийг унагаасан хэмээн ихэд дургүйцэн хүлээж авсан. Тэднийг хүйтэнд дааруулдаггүй тос биеэнд түрхэж, дун өвлийн хүйтнээр зургийг авсан нь тухайн үедээ дуулиан тарьж байсан.Гэвч эдгээр тайчсан охидуудын дунд “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийг хөтлөгч Ж.Одмаа байжээ.

 

2001 оны оюутны дэд мисс, төгөлдөр сайхан өргөмжлөлтэй мисс Гэрэлцэцэг өдгөө гурван хүүхдийн ээж болсон ч гэсэн хэдэн сарын өмнө нүцгэлж өөрийн бие хаа, зүс царай нь өмнөх шигээ сайхан хэвээр байгаа гэдгээ нотолж олныг гайхшируулсан билээ.

 

Улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийг бэрүүдээр нь эрэмбэлж жагсаавал О.Чулуунбат нэлээд дээгүүр цохиж явах нь гарцаагүй. Эрхэм гишүүний бэр гэхээсээ илүү авьяасаараа анх олонд танигдсан фото модель, дуучин Ч.Очгэрэл эротик сэтгүүлийн нүүр хуудсанд тун секси дүр төрхтэй гарчээ. Ингээд зогсохгүй тэрбээр “Би хамгийн сүүлд өчигдөр…” нэртэй халуухан ярилцлага өгч байсан юм.

Like | Ангилал : http://khulangoo.miniih.com/index.php/home/category/54 | Нийтэлсэн : khulangoo | Уншсан (8062) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. nive :
    2012-11-24 21:12

    ymar goy photo ve ulam goy medee nemeree hot sexy gej megeed

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл